ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2016 оны сумын ИТХ-ын төөлөлөгч сонгох сонгуулийн дүнгийн тухай аймгийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ

2016-10-26

1.Зохион байгуулалтын талаар

Сумын ИТХ-ын төлөөлөгч сонгох ээлжит сонгуульд 109 тойрог, 112 хэсэгт хуваагдаж зохион байгуулагдсан ба  аймаг, сумын сонгуулийн хороонд 104, санал авах байранд ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчаар 648 нийтдээ 752 төрийн албан хаагч ажилласан байна.

Мөн технологийн даамалаар 131, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнаар 122, цагдаагийн албан хаагч 112 нийт 365 төрийн албан хаагч томилогдон хариуцсан чиг үүргийн дагуу үүргээ гүйцэтгэлээ.

2.Санал авах ажиллагааны талаар:

Аймгийн хэмжээнд нэрийн жагсаалтанд 71853 сонгогч бичигдэж үүнээс 45236 сонгогч саналаа өгч сонгогчийн ирц  67.74% -тай байлаа.

Санал өгсөн сонгогчдоос эрэгтэй -20774, эмэгтэй-24462

Насны байдлаар авч үзвэл:

18-25 настай -6028

26-40 настай – 16558

41-55 настай -  14257

55- аас дээш настай 8393 сонгогч саналаа өгсөн байна.

3. Зөөврийн санал авах хайрцагаар санал авсан байдал

140 чиглэлд  2241 сонгогч  зөөврийн хайрцагаар санал өгөх хүсэлтээ ирүүлснээс 2123 сонгогч саналаа өгч  94.7 хувьтай байна.

4.Нам эвслийн суудлын талаар:

Сумын ИТХ-ын төлөөлөгчид 896 иргэн нэр дэвшсэнээс 16 нэр дэвшигч хасагдсан байна. Мөн 2 бие даагч нэр дэвшиж нийт 447 мандатын төлөө 880 иргэн нэр дэвшсэн.

Үүнээс 439 суудал авч 8 суудал асуудалтай байна.

Сумын ИТХ-ын төлөөлөгч сонгох сонгуульд нам, эвслийн суудал авсан суудлын тоог танилцуулбал:

 

Сумын нэр

Суудлын тоо

МАН

АН

Арвайхээр

31

31

-

ББУлаан

21

-

21

Бат-Өлзий

27

21

6

Баянгол

21

14

7

Баян-Өндөр

21

11

10

Богд

27

18

9

Бүрд

19

14

5

Гучин-Ус

21

18

3

Есөнзүйл

21

16

5

Нарийн тээл

21

15

6

Өлзийт

21

12

9

Сант

21

13

8

Тарагт

15

7

8

Төгрөг

21

8

13

Уянга

21

14

17

Хайрхандулаан

21

12

9

Хархорин

31

11

20

Хужирт

27

26

1

Нийт 439 суудлаас МАН – 227,   АН- 162 суудал авсан байна.

Авсан суудлын 303 нь эрэгтэй,  136 нь эмэгтэй байна.

 

 

5.Техникийн тооллого хийсэн дүнгийн тухай

112 хэсгийн 50 хүртэл хувь буюу 53 хэсэгт техникийн тооллого хийхэд саналын дүнгээс тооллогын дүн зөрөөгүй тохирсон байна.

 

Харин нэр дэвшигчдийн санал тэнцсэн учир Бүрд сумын 2, Тарагт сумын нэг баг дээр энэ сарын 29-ны бямба гарагт дахин сонгууль явуулахаар болсон. Мөн Тарагт сумын Туяа багийн сонгуулийн үр дүнг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон бөгөөд 11-р сарын 12-ны өдөр дахин санал хураахаар болсон байна. Хуулинд заасан хугацааны дагуу сонгууль болсноос хойш 20 хоногийн дотор сумдын ИТХ байгуулагдах ёстой бөгөөд зарим сумдын хурлын ажил жигдэрч анхны хурлаа хийгээд байна.