ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Төв суурин газруудын өвөлжилтийн бэлтгэл ажилд хяналт тавина

2016-11-11

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар  төв суурин газруудын өвөлжилтийн бэлтгэл хангасан тухай асуудлаар  хэлэлцсэн. Энэ жил олон жилийн дунджаас илүү хүйтрэх төлөвтэй байгаа тул зөвхөн малчдын гэлтгүй төв суурин газруудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг ч сайн хангуулах, эрчимжүүлэх, сайжруулах, зорилгоор Өвөрахангай аймгийнхаа нийт сумдад  ажлын хэсэг байгуулан ажиллахаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталлаа. Улмаар ажлын хэсгийг аймгийн  ИТХ-ын тэргүүлэгч О.Батжаргал, П.Загарзүсэм, О.Пүрэвдорж нар ахлах бөгөөд ойрын хугацаанд эхлүүлэх төлөвтэй байна.