ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.

2016-11-11

Авилгатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд, Баян-өлгий, Увс аймгуудад ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Ховд аймагт ажиллах хөтөлбөрийн дагуу эхний уулзалтаа ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй ИТХ-ын Тэргүүлэгчдийн танхимд уулзлаа.

Тус уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга, ГХУСАЗСЗ-ийн дэд дарга Д.Галсандондог болон аймгийн салбар зөвлөлийн бусад гишүүд оролцов.

АТГ-ын ажлын хэсгийн ахлагч Т.Баярхүү:

- “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”- ийг сурталчлах, авлигын эсрэг хууль, тогтоомжоор төрийн албан хаагчид, олон нийтэд мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах

- Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт

- Төрийн албанд тавих олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулах 3 үндсэн чиглэлээр ажиллах хөтөлбөр боловсруулж ажиллаж байгаагаа талаар танилцуулсан юм. Ажлын хэсгийнхэн Ховд аймагт 11-р сарын 11 нээс эхлэн 3 хоногийн турш ажиллана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%