ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2 дахь удаагийн бүрэн эрх /1996-2000 он/

2016-11-21

 Монгол Улсын шинэ үндсэн хуулиар баталгаажсан нутгийн удирдлагын хосломол зарчим хэрэгжиж эхэлснээс хойш нэгэн бүрэн эрхийн хугацаа өнгөрч, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн үзэл санааны дагуу орон нутгийн хурал, захиргааны байгууллагууд төлөвшин бий болж, адил түвшинд харилцан ажилласнаар улс орон зах зээлийн харилцаанд шилжих үеийн эдийн засаг, нийгмийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, аймаг орноо хөгжүүлэх хэтийн бодлого чиглэлийг оновчтой тодорхойлж, хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлсэн билээ.

      Энэ бүрэн эрхийн хугацаанд Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай бие даасан хууль батлагдан гарч, аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль шинэ хуулийн дагуу зохион байгуулагдав. Сонгуульд иргэд нийтээрээ чөлөөт, шууд сонгох эрхтэй оролцож, сонголтынхоо үр дүнд аймаг, сумдын хэмжээнд төлөөллийн болон гүйцэтгэх засаглалаа байгуулан, орон нутгийн удирдлагын системийг бий болгох нөхцлийг бүрдүүлжээ. Энэ удаагийн сонгууль нь Монгол улсад ардчилал хөгжиж, орон нутгийн удирдах хэрэгт иргэд жинхэнэ утгаараа оролцох боломж олгож, төр ард түмний холбоог бэхжүүлэх үндсийг тавьсан анхны шинэ сонгууль байв. "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай" хуулийн 17 дугаар зүйлийг үндэслэн МАХН-ын хороо, МҮАН-МСАН-ын ардчилсан холбоо эвслийн аймгийн хороо албан мэдэгдлээ аймгийн сонгуулийн хороонд тус тус ирүүлж, энэ удаагийн сонгуульд оролцов.

       Аймгийн ИТХ-ын дарга нь орон тооны болж, төлөөлөгчдийн тоог 35 болгон тогтоож өгснөөр сонгуулийн пропорциональ тогтолцооны дагуу 19 төлөөлөгчийг 19 сумаас, 16 төлөөлөгчийг намуудын авсан саналын квотоор сонгож байгуулсан нь онцлог байлаа.

      Хоёр дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан аймгийн ИТХ нь 1996 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Анхдугаар хуралдаанаа хийж, 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөв. "Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай" хуулийн дагуу 6 төлөөлөгч МАХН-ын, 10 төлөөлөгч МҮАН-МСАН-ын Ардчилсан холбоо эвслийн нэрсийн жагсаалтаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон онцлогтой. Аймгиин ИТХ-д 19 нэгжээс МАХН-ын 10 хүн, МҮАН-МСАН-ын Ардчилсан холбоо эвслийн 6 хүн сонгогдсон ба Богд, Баян-Өндөр, Ёсөнзүйл сумдаас анх удаа бие даан нэр дэвшиж П.Чулуун, Ж.Өлзийсайхан, А.Мөнхбаяр нар сонгогдсон. МАХН-ын бүлгийн ахлагчаар Х.Ганхуяг, МҮАН-МСАН-ын бүлгийн ахлагчаар Р.Энхбат нарыг намын бүлгээс нэр дэвшүүлэн томилж байжээ.

      Аймгийн ИТХ-ын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/3 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Содномын Чинзоригийг томилж, нарийн бичгийн даргаар Ц.Баатар, Тэргүүлэгчдээр Ж.Жанцандорж, Х.Ганхуяг, А.Баяртогтох, Р.Мижидсүрэн, Р.Энхбат, Р.Баярцогт, Б.Мишигдорж нар сонгогдон ажиллав. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 34 буюу 97.2 хувь нь дээд боловсролтой, 1 буюу 2.8 хувь нь тусгай дунд боловсролтой байлаа. Төлөөлөгчдөөс МАХН-ын гишүүн 18, Ардчилсан холбоо эвслийн 16, нам бус 1 хүн байв.

     Хурлын бүрэн эрхийн хугацаанд баримтлах анхны чиглэлээ тогтоож, Хурлын ажлын хороодын үйл ажиллагааны зарчмыг баримтлан Төлөөлөгчдийг ажлын хороодод хуваан ажиллуулж, анхны хуралдааны дэг, аймгийн ИТХ, Засаг даргын харилцан ажиллах чиглэлийг шинээр тогтоон мөрдүүлжээ.

    Аймгийн ИТХ-ын байгууллагаас Монгол Улсын Засгийн газар, Нутгийн удирдлагын холбоотой хамтарсан Улсын анхны томоохон зөвөлгөөнийг Хужирт суманд зохион байгуулж, 21 аймаг, хотын Засаг дарга, Хурлын дарга нарыг оролцуулсан.

         Аймгийн ИТХ-ын Нэрэмжит шагналын журмыг батлан гаргаж, анхны Хүндэт иргэн цол өргөмжлөлийг түүхч эрдэмтэн С.Ичинноров, Соёрхол шагналыг Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар олгожээ.

         Аймгийн ИТХ-ын Иргэдэд мэдээллээр үйлчлэх төвийг байгуулж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%