ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

5 дахь удаагийн бүрэн эрх /2008-2012 он/

2016-11-21

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дахь удаагийн сонгуулиар 2008 оны 10 дугаар сарын 26-нд 35 төлөөлөгчтэйгээр байгуулагдсан бөгөөд 26 төлөөлөгч шинээр сонгогдсон.

    Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацааны анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргаар Ишдоржийн Доржсүрэн сонгогдон, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Цоодолын Баатар 5 удаагаа томилогдон ажиллаж байна.

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр И.Доржсүрэн, Т.Гончигдорж, Ё.Цэцэгээ, Р.Өлзийжаргал, Л.Бат-Орших, Г.Ганболд, Н.Ганболд, П.Чимгээ, Д.Түмэнжаргал нар сонгогдон ажиллаж байна.

        Аймгийн ИТХ нь Нутгийн удирдлага, эрх зүй, зохион байгуулалтын хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хороо, Үйлдвэрлэл, дэд бүтцийн хороо, Хүн ам зүй, нийгмийн хөгжлийн хороо, Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны хороо гэсэн 5 хороодод хуваарилагдан ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын 2009 оны 3/01 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008-2012 оны бүрэн эрхийн хугацаанд баримтлах чиглэлээ баталж, Нутгийн хүн ардынхаа зан заншил, оюуны өв соёл, сэтгэлгээний онилог, мал сүрэг, байгалийн баялагийнхаа өргөн боломж, үнэт зүйл дээр тулгуурлан "Иргэн бүр нь нийгэмшиж төлөвшсөн, эдийн засгийн бодит өсөлт бүхий чадавхитай нутаг дэвсгэрийн нэгж" болох чиглэлээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг төлөвшүүлж, хөгжүүлэхэд оршино хэмээн ИТХ-ын зорилго, баримтлах зарчмаа тодорхойлсон билээ.

      Аймгийн ИТХ нь ээлжит хуралдаанаараа нутаг дэвсгэрийн хэмжээний ард иргэдийн хүсэн хүлээж буй чухал асуудлуудаа хэлэлиэн шийдвэрлэж, эдийн засаг, нийгэм, хөдөө аж ахуй, байгаль орчин, дэд бүтиийн салбарт тодорхой бодлого чиглэлтэй болсноор орон нутгийн хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэн бүтээн байгуулалт өрнөж, аймгийн эдийн засгийн чадавхи өсөж байна.

       Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас 100 хувийн санал авсан Дуламдоржийн Тогтохсүрэнг аймийн Засаг даргад нэр дэвшүүлэн, Ерөнхий сайдад өргөн мэдүүлж, аймгийн Засаг даргаар томилов.

      Аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн, 2008 оны 2/02 дугаар тогтоолоор батлав. Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс "Аймаг байгуулагдсны 80 жилийн ойн нэрэмжит 80 бүтээлч ажлын жагсаалт"-ыг батлан, 2010 оныг "Орчны тохижилтын жил", 2011 оныг "Их ой-бүтээн байгуулалтын жил" болгон хэрэгжилтийг хангуулахад удирдлага зохицуулалтын арга хэмжээ авч, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж ажилласнаар аймаг, сумдад бүтээн байгуулалтын их ажил өрнөлөө.

     Аймгийн ИТХурал, Тэргүүлэгчид нийгмийн салбарын байгууллагуудыг орон нутгаас төрж гарсан төр. нийгмийн зүтгэлтэн, гавъяат үйлстний нэрэмжит болгох, тэдний алдрыг мөнхжүүлэх асуудлыг шийдвэрлэв.

    Аймгийн ИТХ-ын ажлын албанаас төлөөлөгчдийг тойрогтоо ажиллах, сонгогч иргэдтэйгээ ажиллах нөхиөл боломжоор хангаж, төлөөлөгчид сонгогдсон тойрогтоо идэвхитэй ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонсон, нутгийн удирдлагын байгууллагын шийдвэрт тусгуулан ажиллаж байна.

     Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөл нь энэ онд 45 жилийн ойгоо тэмдэглэн "Архидан согтуурахтай тэмцэх ажлын уялдаа холбоог сайжруулах нь" сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулан, иргэд олон нийтэд уриалга гарган хүргүүллээ.

        2011 оныг аймгийн ИТХ-аас "Иргэдээ сонсох жил" болгон, аймаг орон нутгийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар иргэний хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж, иргэд олон нийтийн саналыг шийдвэртээ тусган хэрэгжүүлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%