ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн түүхээс

2016-11-23

 МАХН-ын төв хорооны "Хуулийн байгууллагын удирдах ажилтны улсын зөвлөгөөний дүнгийн тухай" 1965 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаар тогтоолоор Гэмт хэрэггэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах ажлыг удирдах зөвлөлийг аймаг, хотын намын хорооны дэргэд анх байгуулахаар тогтжээ.

Уг тогтоолыг биелүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн намын хорооны товчооны хурлын 1965 оны 11 дүгээр сарын 24-ний, өдрийн 252 дугаар тогтоолоор Гэмт хэрэггэй тэмцэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрхлэх аймгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан байна.

Зөвлөлийн даргаар тухайн үеийн Аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Рэнцэн, орлогч даргаар Аймгийн прокурор Цэдэндаржаа. нарийи бичгийн даргаар Аймгийн шүүхийн дарга Пүрэвжав, гишүүдэд: Аймгийн НАХХэлтсийн дарга Дамдинжав, Аймгийн АДХГЗахиргааны хариуцлагатай нарийн бигчийн дарга Зэвгээ, Аймгийн МХЗЭ-ийн хорооны 1-р нарийн бичгийн дарга Долгор, Аймгийн ҮЭЗөвлөлийн дарга Мягмар, НАХХэлтсийн орлогч Данзандорж, Гэгээрлийн хэлтсийн дарга Рэгзэнгомбо, "Хөдөлмөрийн төлөө" сонины хариуцлагатай эрхлэгч Луузан, Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Үүрцайх, Аймгийн намын хорооны зааварлагч Зургаа нар ажиллаж байжээ. Мөн тус тогтоолоор сумдын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчидан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах ажлыг эрхлэх сумын штаб байгуулан ажиллахыг намын үүр, хороодын нарийн бичгийн дарга нарт даалгаж байжээ.

Энэ үед гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, сумын, улс олон нийтийн зэрэг бүх байгууллага, нам, МХЗЭ, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, депутат идэвхтэнүүдийгөргөнөөр татан оролцуулж, ажлыг нь тэдний манлайлалтай нь холбон дүгнэх, гэмт хэрэг үйлдэх, зөрчил гаргах явдлаас урьдчилан сэргийлэх ажлыг хүчтэй болгохын тулд хүн нэг бүртэй ажиллах, ялангуяа гэмт хэрэг зөрчил гаргадаг, гаргаж болзошгүй хүмүүстэй ажиллах ажлыт тогтмолжуулан явуулж байжээ.

Мөн гэмт хэргийн гаралтын шалтгааныг нарийвчлан судлан дүгнэж, үүн дээр үндэслэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах, хөдөлмөрчдийн зөвлөгөөн чуулган хийлгэж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлж, гэмт хэрэг зөрчилгүй хамт олон болох хөдөлгөөнийг өрнүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байжээ.

1974  оноос  улс,   аймаг,   хотын  хуулийн байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүх шатны прокурорын дэргэд байгуулжээ.

1987 онд гэмт хэргийн гаралт ихэсч, бүлэг гэмт хэрэг, насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг, архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг өсч байгаад дүгнэлт хийж, улс орны хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг МАХН-ын дэргэд байгуулсан байна. Үүнтэй холбогдуулан аймаг, хот, районд Зохицуулах салбар зөвлөлүүд намын хорооны дэргэд байгуулагдан намын хорооны намын зохион байгуулалтын ажил эрхэлсэн нарийн бичгийн даргаар толгойлуулан ажиллаж эхэлсэн байна.

1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр "Нийгмийн дэг журам хангах ажлыг зохицуулан зохион байгуулах түр зөвлөл байгуулах тухай" Монгол Улсын Их Хурлын 51 дүгээр тоггоол гарч, тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд байгуулсан байна. Мөн тогтоолоор Нийгмийн дэг журам хангах ажлыг зохицуулан зохион байгуулах зөвлөлийн орон тооны бус салбар зөвлөлийг дэргэдээ байгуулж ажиллуулахыг аймаг, нийслэл. сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгасны дагуу орон нутагт салбар зөвлөлүүд байгуулагдан ажиллажээ. Салбар зөвлөлийн дүрмийг тухайн хурлын Тэргүүлэгчид баталж, үйл ажиллагааг нь эхлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авчээ. Уг түр зөвлөл нь 1995 онд татан буугдсан байна.

1993 онд Засгийн газрын 153 дугаартогтоолоор Засгийн газрын дэргэд Шадар сайд Л.Энэбишээр ахлуулсан Нийгмийн дэг журам хангах зөвлөл анх байгуулагдсан бөгөөд 1995 оны 7 дугаар сард Ерөнхийлөгчийн дэргэдэх Түр зөвлөлийг татан буулгасан үеэс Засгийн газрын 1995 оны 142 дугаар тогтоолоор уг зөвлөлийн үүргийг тодотгож, бүрэлдэхүүнийг нь өргөтгөж 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулж эхэлсэн байна. Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилаи сэргийлэх үйл ажиллагааг улс, нийгэмт эдийн засгийн шилжилт хөдөлгөөн, хөгжил, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан боловсронгуй болгох шаардлагын үүднээс эрх зүйн орчныг бүрд үүлэхэд анхааарч УИХ-аас 1997 оны 12 дугаар сарын 05-ны едөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай" хуулийг батлан гаргасан байна.

Уг хуулийн дагуу аймаг, нийслэл сум, дүүрэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг уялдуудан зохицуулах, зохион байгуулах үүрэг бүхий зөвлөлүүд тухайн шатны хуулийн даргаар толгойлуулан байгуулагдаж, үйл ажиллагаа нь тоггмолжиж байна.

Сүүлийн жилүүдэд Зохицуулах зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” ажлын эрх зүйн орчинг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий бүх сүбектүүдийн ажиллагааг уялдуулан зохицуулах төр зөхиргаа хууль хяналт, иргэний байгууллагуудын оролцоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн сүлжээ бий болгоход голлон анхаарч байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%