ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өвөрхангай аймгийн ИТХ-ын III хуралдаан хуралдаж байна

2016-12-01

Өвөрхангай аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн бүрэн эрхийн III хуралдаан 2016 оны 12-р сраын 1-ны өдөр хуралдаж байна. Хуралдаанд хүрэлцэн ирэх ёстой  41 төлөөлөгчөөс ирсэн 37, чөлөөтэй  4 буюу 87 хувийн ирцтэй гурав дугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж үг хэллээ.  Хуралдаанаар: 
1. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2017 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай
2. “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын үр дүнгийн тухай
3. 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2017 оны  төсвийн төслийн тухай
4. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай 
5. Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд баримтлах чиглэлийн төслийн тухай
6. Бусад зэрэг асуудлуудаар хэлэлцэж байна.