ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ардын Их Хурлын депутатууд хичээл заалаа

2016-12-19

 Үндсэн хуулийн 25 жилийн ойг орон нутагт тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Ардын Их Хурлын депутат Л.Төмөрбаатар, Ц.Төмөр-Очир, Ж.Шоовдор, Б.Дашпунцаг нар  ЕБ-ын 1, 2, 4 болон Мэргэд лаборатори сургуулийн ахлан ангийн сурагчдад Үндсэн хуулийн сэдвээр хичээл зааж, үндсэн хууль баталж байх үеийнхээ дурсамж яриаг дэлгэн тэдний мэдлэгт дусал нэмлээ. Монгол улс Үндсэн хуулинда “Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, Хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн баталсныг  хүүхэд залуучуудад мөрдлөг болгох, тэдний Үндсэн хуулийн талаарх мэдлэгийг тэлж, үндсэн хуулиа дээдэлж явах учиртайг ахмад депутатууд сурагчдад сануулж байлаа. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн 18 аймгийг таван бүс болгон хувааж, Монголын нийт ард түмнээр хоёр удаа хэлэлцүүлснээс гадна Улсын бага хурлаар 4 удаа хэлэлцэж баталсан түүхтэй болохыг ахмад депутатууд хэлж байв.

БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж  баталсан Үндсэн хуулийн өдрийг өдгөө жил бүрийн 1 сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өвөрхангай аймагт үндсэн хууль батлалцсан 20 гаруй депутат байдаг байна.