ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудаа аймгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

2016-12-27

БНМАУ-ын Ардын Их Хурлын  депутатууд хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж баталсан Үндсэн хуулийн өдрийг өдгөө жил бүрийн 1 сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.  Энэхүү түүхэн үйл явдалд оюун санаагаа чилээн Үндсэн хуулиа батлалцсан Ардын Их Хурлын депутатуудаа аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд, ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж  нар  хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Улсын хэмжээнд нийт 436 харин манай аймгаас нийт 23 хүн Ардын Их Хуралд сонгогдож байжээ.  
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн 18 аймгийг таван бүс болгон хувааж, Монголын нийт ард түмнээр хоёр удаа хэлэлцүүлснээс гадна Улсын бага хурлаар 4 удаа хэлэлцэж баталсан түүхтэй аж.