ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Үндсэн хуулийн агуулга” эссэ бичлэгийн уралдааны шилдэгүүд тодорлоо

2016-12-27

Арвайхээр сумын Ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Үндсэн хуулийн агуулга” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж 14 хоногийн хугацаанд хүлээн ачв нийт 25 сурагчийн материал ирснээс 1-р байрт: ЕБ-ын 1-р сургуулийн 10А ангийн сурагч Б.Энхцэцэг, 2-р байрт: ЕБ-ын 4-р сургуулийн 11А анийн сурагч Т.Туул, 3-р байрт: ЕБ-ын 4-р сургуулийн 11А ангийн сурагч Г.Жамбалсүрэн нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд болон Ардын их хурлын депутатуудын төлөөлөл гардуулах өглөө. Сурагчид бичсэн эссэндээ үндсэн хуулийн талаарх мэдлэгээ улам сайжруулж, ерөнхий эрдмийн хуваарьт оруулах хэрэгтэй юм байна гэсэн санааг олонтаа өгүүлсэн бөгөөд ахмад депутатуудын заасан хичээл маш үр дүнтэй, үзэл бодлыг нь өөрчлөхүйц болж чадсаныг дурджээ.