ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумдын ажлыг дүгнэнэ

2017-01-05

Энэ оны 1 дүгээр сарын 6-наас 15-ны хооронд аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас 7 ажлын хэсэг томилогдож, 19 суманд ажиллана. Монгол улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоол, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан журмын хүрээнд  төрийн байгууллага, албан хаагчдын ажилтай газар дээр нь биечлэн танилцаж, 2016оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллах юм. Түүнчлэн төрийн албан хаагчдыг арга зүйн зөвлөмжөөр хангах, аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Бүтээлч Өвөрхангай-2020” үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдэд танилцуулах зэрэг ажлуудыг зохион байгуулна.