ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүллээ

2017-02-10

    УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа, С.Чинзориг, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2017 оны хоёр  дугаар сарын 10-ны өдөр  Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.
    Улсын Их Хурлаас 1994 онд Төрийн албаны тухай хуулийг батлан 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлсэн бөгөөд 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Энэ хугацаанд нам төвтэй төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөн шинэчлэхэд ихээхэн анхаарч ирсний үр дүнд тодорхой ахиц дэвшил гарсан боловч цаашид чадахуйн зарчим  буюу /мерит/-д суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албаны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан ийнхүү өргөн мэдүүлж байгаа аж.